

ЭХЭМҮТ нь Олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд “үйлчлүүлэгч-төвтэй” эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний олон улсын стандартыг хангахад чиглэсэн ажлуудыг эхлүүлж байгаатай холбогдуулан тэрээр ийнхүү Монголд ирж ажиллах үеэрээ ЭХЭМҮТ-д зочилсон юм. Уулзалтын эхэнд тус төвийн Эрдэм Шинжилгээ Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа ЭХЭМҮТ-ийн танилцуулгыг хийсэн бол тус төвийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний Чанар, аюулгүй байдлын албаны дарга А. Оюунчимэг JCI-ийн Магадлан итгэмжлэлд хамрагдах хүрээнд хийсэн бэлтгэл ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүний дараа зочид ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгийн Төрөх тасаг, Яаралтай тусламжийн тасаг болон Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар орж танилцлаа.
.jpg)