
.jpg)
Тус эмнэлэг нь үе мөч, зөөлөн эдийн гэмтэл зэрэг ясны бүх төрлийн өвчнийг мэсгүйгээр эмчлэх хятадын уламжлалт анагаах ухааны арга технологиор эмчилдэгээрээ Хятад улсдаа нэр хүндтэй эмнэлэг юм.
Уулзалтад БНХАУ-ын Лиао Нин мужийн Хайшэнг хотын Ортопедын эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч, профессор, БНХАУ-ын Хөдөлмөрийн баатар Ма Фа Юунь, тус эмнэлгийн зүүний эмч, профессор Жөнг Гуан Чуань, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа болон холбогдох албаны хүмүүс байлцав.

Уулзалтаар хоёр тал УНТЭ-тэй цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцож, туршлага хуваалцлаа.
.jpg)