

Энэ хүрээнд “Амгалан” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс Өмнөговь аймгийн БОЭТ-ийн “Эхийн болон перинатал эндэгдлийг бууруулах эмнэлзүйн аудитын хороо”-ны гишүүдтэй энэ сарын 17-нд уулзаж, туршлага солилцлоо.

Тус хороо нь эхийн эндэгдэл, амьгүй төрөлт болон нярайн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэлд хүргэж буй үндсэн шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлд нарийвчилсан дүн шинжилгээ хийж, хариу арга хэмжээ авах замаар эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ, чанарын хяналтыг сайжруулах зорилготой юм.
