Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Монголын Хүүхдийн спортын V их наадмын Зохион байгуулах хорооны дарга сум харваж, цэц мэргэнээ сорив


Монголын Хүүхдийн спортын V их наадам амжилттай үргэлжилсээр байна.
 
Энэ сарын 14-16 ны өдрүүдэд явагдсан Байт харвааны тэмцээн Цэцэрлэгт хүрээлэнд болсон юм. Тус тэмцээний хаалтын ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд, Монголын Хүүхдийн спортын V их наадмыг Зохион Байгуулах Хорооны дарга Т.Болдбаатар оролцож шилдгүүдэд шагналыг гардуулсан бөгөөд тэрбээр энэ үеэр сум харван, цэц мэргэнээ сорьсон юм.
 
Хүүхдийн спортын V их наадмын хаалтын ажиллагаа  маргааш буюу энэ сарын 19-ний өдрийн 17 цагт Чингисийн талбайд болно. Одоогоор тус наадамд багийн дүнгээр Баянзүрх дүүрэг тэргүүлж, Орхон аймаг, Дархан-Уул аймгууд удаалж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл