Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА


Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ), Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвараас сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авах арга хэмжээний “Тогтвортой байдлыг хангах 2017-2020 оны төлөвлөгөө”-г боловсруулах ажилтануудыг сонгон шалгаруулалтанд урьж байна.

Сонгогдсон ажилтнууд нь багийн зохион байгуулалтаар ажиллана.

Багийн ахлагч:

·         Хөтөлбөрийн менежментийн чиглэлээр ажиллах чадвартай, Эрүүл мэндийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай– 1 хүн

Гишүүд:

·         Хөтөлбөр, менежмент хариуцсан ажилтан – 1 хүн         

·         Төлөвлөлт, эдийн засаг, ханган нийлүүлэлт хариуцсан ажилтан – 1 хүн

·         БЗДХ, ХДХВ-ийн тусламж, үйлчилгээний өртөг тооцох ажилтан – 1 хүн

·         Туслах ажилтан – 1хүн

Гүйцэтгэхажил:

·         БЗДХ, ХДХВ-ийн халдварын тусламж, үйлчилгээний өнөөгийн байдалд чанар, хүртээмжийн дүн шинжилгээ хийх;

·         БЗДХ, ХДХВ-ийн халдвартай тэмцэх, сэргийлэх үндэсний хариу арга хэмжээнд зарцуулагдаж буй санхүүжилтэд дүн шинжилгээ хийх;

·         БЗДХ, ХДХВ-ийн халдварын тусламж, үйлчилгээний өртөг тооцох;

·         Үндэсний хэмжээнд БЗДХ, ХДХВ-ийн халдварын тархалтыг бууруулах хариу арга хэмжээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ, санхүүжилт, ханган нийлүүлэлтийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, шаардагдах санхүүжилтийг Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлж тогтвортой байдлыг хангах төлөвлөгөө, зөвлөмжийн хамт боловсруулах;

·         Төлөвлөгөө болосвуурлах ажлын явцыг Сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тайлагнаж, санал зөвлөмжийг авч ажиллана.

Хугацаа: 1 сар

Ажилтанд тавигдах шаардлага. Үүнд:

·         Багийн ахлагч:

-       Хүний их эмч, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн эдийн засгийн мэргэжлээр баклавр, түүнээс дээш зэрэгтэй;

-       Эрүүл мэндийн салбарт бодлого, төлөвлөлт, судалгаа, шинжилгээний чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

-       Хөтөлбөрийн менежментийн чиглэлээр ажиллах чадвартай;

-       Баг манлайлан ажиллах чадвартай;

-       Хувийн зохион байгуулалт сайтай, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх;

-       Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;

-       Англи хэлний зохих мэдлэгтэй.

·         Хөтөлбөр, менежментийн ажилтан:

-       Хүний их эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжлээр баклавр, түүнээс дээш зэрэгтэй;

-       БЗДХ, ХДХВ/ДОХ-ын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

-       Хөтөлбөрийн менежмент, Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллах чадвартай;

-       Багаар ажиллах чадвартай;

-       Хувийн зохион байгуулалт сайтай, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх;

-       Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;

-       Англи хэлний зохих мэдлэгтэй.

·         БЗДХ, ХДХВ-ийн тусламж, үйлчилгээний өртөг тооцох ажилтан:

-       Эрүүл мэндийн эдийн засаг болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр баклавр, түүнээс дээш зэрэгтэй.

-       Эрүүл мэндийн санхүүжилт, бодлого, төлөвлөлт, өртөг тооцох, судалгааны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.

-       Өртөг тооцох програм дээр ажиллах чадвартай.

-       Багаар ажиллах чадвартай;

-       Хувийн зохион байгуулалт сайтай, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх;

-       Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;

-       Англи хэлний зохих мэдлэгтэй.

·         Төлөвлөлт, эдийн засаг, санхүү, ханган нийлүүлэлт хариуцсан ажилтан:

-       Эрүүл мэндийн эдийн засаг болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр баклавр, түүнээс дээш зэрэгтэй;

-       Эрүүл мэндийн санхүүжилт, бодлого, төлөвлөлт чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

-       Багаар ажиллах чадвартай;

-       Хувийн зохион байгуулалт сайтай, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх;

-       Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;

-       Англи хэлний зохих мэдлэгтэй.

·         Туслах ажилтан:

-       Хүний их эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжлээр баклавр, түүнээс дээш зэрэгтэй;

-       БЗДХ, ХДХВ/ДОХ-ын чиглэлээр эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай.

-       Багаар ажиллах чадвартай;

-       Хувийн зохион байгуулалт сайтай, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх;

-       Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;

-       Англи хэлний зохих мэдлэгтэй.

Нэмэлт мэдээлэл болон ажлын даалгаврыг 99018775 дугаарын утсаар холбоо барьж авч болно.

Сонирхсон хүмүүс дэлгэрэнгүй намтар, өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жишээ тайланг2016 оны 3-р сарын 7-ний өдрийн 12 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.  

Хаяг:   ЭМСЯ-ны Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүдийн

            Хөтөлбөр зохицуулах нэгж

Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж-16

Реженси Резиденс #203 тоот

Улаанбаатар хот, Монгол улс

            Утас: 77126155, 77131328

Холбоотой мэдээ, мэдээлэл