Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СЭМҮТ: ОРХОН АЙМАГТ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх сэтгэц, мэдрэл болон донтолтын нөхцөл байдлын талаарх сургалтыг энэ сарын 26-29-нд Орхон аймагт зохион байгуулж байна.


 

Анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн эмчилгээ, оношлогооны чадавхийг бэхжүүлэх зорилготой уг сургалтад Орхон, Булган аймгийн ЭМТ, ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч, нийгмийн ажилтан 35 хүн хамрагдаж буй бөгөөд эдгээр хүмүүс тухайн чиглэлээр сургагч багш болон бэлтгэгдэж буй юм.


 

Сэтгэц, мэдрэл, донтолтын үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний mhGAP хөтөлбөр нь ДЭМБ-ын үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд ялангуяа бага, дунд орлоготой улс орнуудад сэтгэц, мэдрэл, донтолтын тусламж үйлчилгээг сайжруулах ач холбогдолтой юм.


 

mhGAP багц нь сэтгэлийн хямрал, сэтгэцийн эмгэг, амиа хорлолт, эпилепси, солиорол, донтолтын улмаас үүссэн эмгэг, хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн болон зан үйлийн эмгэг, сэтгэцийн эрүүл мэндийн бусад асуудлаас урьдчилан сэргийлэх, удирдан зохион байгуулах арга хэмжээг багтаасан байдаг.

Холбоотой мэдээ, мэдээлэл