Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УГТЭ:ТАРХИНЫ СААТАЙ ХҮҮХДИЙН РИЗОТОМИ МЭС ЗАСЛЫГ НУТАГШУУЛАХАД ЯПОНЫ ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА


Японы Токио хотын Хүүхдийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тархи, нугасны мэс засал, мэдрэлийн дурангийн болон функциональ мэс засал, мэс заслын үеийн мэдрэлийн физиологийн шинжилгээгээр  мэргэшсэн хүүхдийн мэдрэлийн мэс заслын зочин профессорын баг Улсын гуравдугаар төв эмнэлэгт энэ сарын 18-23-нд ажиллалаа.
Эрүүл мэндийн сайдаас 2023 онд тусгайлан үүрэг болгосон арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн тархины саагийн шалтгаант булчин чангарлын үеийн нугасны мэдрэлийн арын ёзоорыг сонгомлоор таслах ризотоми мэс заслын эмчилгээг өөрийн эх оронд бүрэн нутагшуулах зорилгоор Япон улсын Токио хотын Хүүхдийн эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагааг эхлүүлсэн юм.



Хамтын ажиллагааны хүрээнд ирсэн эмч нарын баг мэс засал эмчилгээний тактик сонгох үүднээс тархины саа, саажилт, хөдөлгөөний эмгэгтэй нийт 50 хүүхдэд хамтарсан багаар нарийвчилсан үзлэг оношилгоо хийн, зөвлөгөө өгч, үүнээс яаралтай мэс засал эмчилгээ шаардлагатай зургаан хүүхдэд булчингийн чангарлыг тавиулж, хөдөлгөөний алдагдлыг засах нурууны мэдрэлийн арын ёзоор таслах ризотоми мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийлээ.
Мэс засал эмчилгээнд орсон хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой сайжирч, тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, эрчимтэй сэргээн засах эмчилгээний зорилгоор мэс заслын дараах долоо дахь хоногоос Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн сэргээн засах эмчилгээнд шилжиж, үргэлжлүүлэн холбогдох эмч нарын хяналтад эмчлүүлэх юм.       
 

Холбоотой мэдээ, мэдээлэл