Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын ажил ирэх сард эхэлнэ


     ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа өнөөдөр Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах төсөл”-ийн гүйцэтгэгчээр шалгарсан  БНСУ-ын Самсунг С&T консорциумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

       Тус уулзалтаар олон жил хүлээлт үүсгээд байсан Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн үндсэн барилгын ажлыг ирэх сарын 1-нд эхлүүлэхээр тохиролцсон бөгөөд, төвийн  барилга нь зоорийн давхартай нийлээд 5 давхар бөгөөд орчин үеийн шинэлэг оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг багтаасан томоохон төв болох юм.

     Уг төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх консорциумаар БНСУ-ын Жанглим консорциум шалгарч 2013 оны 12-р сарын 23-нд ЭМЯ-тай гэрээ байгуулсан бол төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын Самсунг С&T коносрциум шалгарч өнгөрсөн онд ЭМСЯ-тай гэрээ  байгуулсан байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл