Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ХАВДАР СУДЛАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ


Улсын хэмжээнд хавдрын өвчлөлийг бууруулах, эрт илрүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой “Хавдар судлалын тулгамдсан асуудал-2023” хавдар судлаач эмч нарын 17 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал болж байна.



Нэгдсэн хурлыг нээж ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү,  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга Д.Баярболд нар үг хэлж, ОХУ-ын ЭМЯ-ны хавдрын ерөнхий мэргэжилтэн, ОХУ-ын хавдар судлаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор, профессор Каприн Андрей Дмитриевич цахим мэндчилгээ илгээлээ.



Хуралд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хавдар судлаач эмч нараас гадна Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн профессор Мин Чи Хо, Японы Хирошимагийн Их Сургуулийн профессор Нагата Ясуши, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан болон Монос группын захирал Д.Цэрэнбат нарын зочид төлөөлөгчид оролцож байна.



          Манай улс 2006 оноос эхлэн жил бүр уг хурлыг зохион байгуулсан. Энэ удаагийн хурлаар Хавдрын хими, бай эмчилгээ”, “Хорт хавдрын ангиографи эмчилгээ”, “Монгол улс дах ХПВ-ийн шалтгаант умайн хүзүүний хорт хавдрын оношлогоо, эмчилгээний менежмент”, “Хорт хавдрын салбарын хөгжлийн чиг хандлага”, “Монгол улсын хавдар судлалын салбарын судалгаа, шинжилгээний ажлын үр дүн” сэдвээр нийт 14 илтгэл танилцууллаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл