Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НЭМҮТ: ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.



Өнөөдөр /2023-09-08/ байгуулсан Санамж бичигт НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Нандинзул нар гарын үсэг зурснаар талууд хүн амын эрүүл мэндийг дэмжих, хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм.  



Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө 2019 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын хамт олонд НЭМҮТ-ийн захирал, доктор С.Өнөрсайхан талархал илэрхийлж, хамтын ажиллагааны хүрээнд илүү үр дүнтэй, иргэдэд хүртээмжтэй ажиллахад хоёр тал анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл