Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХӨСҮТ “ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо“-г үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ


Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв нь 2022 оны 09 дүгээр сараас эхлэн "ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо"-г үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ISO 9001:2016 стандартийн шаардлагыг хэрэгжүүлэгч байгууллага болох баталгаажилтын гэрчилгээгээ Олон улсын итгэмжлэгдсэн байгууллага 'SFCS" ХХК-аас гардан авлаа.

 

ТУс үйл ажиллагаанд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа,  болон тус тогтолцоог нэвтрүүлэхэд чиглүүлэн ажилласан "Amu consulting" ХХК-ий төлөөлөл, Олон улсын итгэмжлэгдсэн байгууллага 'SFCS" ХХК болон бусад албаныхан оролцлоо. 


 
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа хэлсэн үгэндээ "ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагааг нэвтрүүлэх ажил 2022 оны 09 дүгээр сараас эхэлсэн. Энэ хүрээнд бид ажлын хэсгийг байгуулж, төлөвлөлтөө хийн, сургалтуудыг тогтмол зохион байгуулсан бөгөөд  "Amu consulting" ХХК энэ хугацаанд арга аргачилалаар дэмжиж ажиллалаа. Тус тогтолцоог авахын тулд 10 бүлгийн 100 гаруй үзүүлэлтийг хангах ёстой бөгөөд манай эмнэлгийн үзүүлэлт 49 хувьтай байсан бол өнөөдөр 84 хувь болтлоо сайжирсан байна.
Чанарын Менежментийн тогтолцооны ISO 9001:2016 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсоноороо өдөр тутмын үйл ажиллагаагаа сайжруулж, үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, тогтвортойгоор аюулгүй орчинд хүргэх, эрсдэл болон боломжоо төлөвлөж тусгах, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах үйл явцын уялдааг хангаж, тогтвортой хөгжлийн бат бэх суурь бий болгож байна." гэдгийг онцоллоо. 
 


Ташрамд дурдахад "Amu consulting" компани нь ХӨСҮТ-ийн 20 эмч эмнэлгийн ажилчдыг дотоод аудитор бэлтгэх сургалтад хамруулсан аж. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл