Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсэг хуралдав


Монгол Улсын Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 7-ны хуралдааны 11 дүгээр тэмдэглэлд тусгагдсаны дагуу Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар байгуулагдсан “Шүд” төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр /2023-06-23/ болж, нүүр ам судлалын салбарын эрдэмтэн, профессор, эмч, судлаач нарт ажлын хэсгийн боловсруулсан төслийг танилцуулж, санал солилцлоо.

Хурлыг Ажлын хэсгийн ахлагч, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд удирдан, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Нүүр ам судлалын төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн төлөөлөл оролцов.

“Шүд” төсөл нь нүүр амны тусламж үйлчилгээний тэгш бус байдлыг багасган хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих зорилгын хүрээнд шүд угаах дадлыг төлөвшүүлэх, амны хөндийн нийгмийн эрүүл мэндийн болон тандалт мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, нүүр амны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг зорилтууд дэвшүүлсэн байна.  
 

Холбоотой мэдээ, мэдээлэл