
Дор дурдсан ерөнхий шаардлага хангасан эмч, шинжээч, судлаач, санхүүч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан нарыг Техникийн хороо (орон тооны бус)-ны гишүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна. Үүнд:
- Эрүүл мэнд, анагаах ухаан, эдийн засаг, даатгал, санхүүгийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн чиглэлээр 10-аас дээшжил ажилласан туршлагатай байх;
- Анагаах ухааны нотолгоонд суурилсан олон улсад ашигладаг эмнэл зүйн удирдамж(Uptodate платформ)-ийг ашиглах англи хэлний болон техникийн чадамжтай байх /Даатгуулагчийн эрх ашгийг төлөөлсөн нэр дэвшигчдэд хамаарахгүй/;
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн аргын чиглэлээр сургалтад хамрагдсан, нарийвчлан судалсан эсхүл ажилласан туршлагатай байх /Даатгуулагчийн эрх ашгийг төлөөлсөн нэр дэвшигчдэд хамаарахгүй/;
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өртөг тооцох, төлбөрийн хэмжээг тогтоох судалгаа хийсэн туршлагатай байх /Даатгуулагчийн эрх ашгийг төлөөлсөн болонэрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг төлөөлсөн нэр дэвшигчдэд хамаарахгүй/;
- Эрүүл мэндийн даатгалын бодлого, тогтолцооны чиглэлээр мэдлэгтэйбайх;
- Техникийн хорооны гишүүн нь хэлэлцэгдэх асуудлыг олон улсын хүлээн зөвшөөрөгдөхүйц эх сурвалжтай харьцуулах, холбогдох асуудлын өнөөгийн болон ирээдүйн нөлөөллийг нь тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах чадамжтай байх;
- Техникийн хорооны аль гишүүнийг төлөөлөхөө тодорхойлох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүүлэгч байгууллага болон даатгуулагчийн эрх ашгийг төлөөлсөн холбоо, төрийн бус байгууллагаас албан бичиг; мэргэшсэн шинжээч, судлаач нь хүсэлт, үнэмлэх, диплом зэргийг ирүүлнэ.
Шаардлага хангасан нэр дэвшигчдийг техникийн хорооны журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар нээлттэй сонсгол зохион байгуулж томилно.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба
Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Нарны зам гудамж
Юнион Бюлдинг С блок 708 тоот утас: 99991284