Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЦАХИМ ПЛАТФОРМ ДЭЭР СОРИЛЫН АСУУМЖ БОЛОВСРУУЛАХ” ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА


 “Цахим платформ дээр сорилын асуумж боловсруулах” олон улсын сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгууллаа.



Өнөөдөр /2023-05-31/ болж буй уг сургалтад танхимаар болон цахимаар ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн хөгжлийн төв, сургалт эрхлэх байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбооны сургалт хариуцсан мэргэжилтэн, сургалтын арга зүйч, эмнэл зүйн сургагч багш, эмч, эмнэлгийн мэргэжилтний төлөөлөл нийт 60 хүн оролцож, хөгжиж буй улс орны эрүүл мэндийн боловсролын цахим туршлага, мультмедиа өгөгдөлд суурилсан сорилын асуумж  боловсруулах, даалгавар боловсруулах, UBT дээр суурилсан мультмедиа асуумж боловсруулах арга зүйгээр ханган, U-Folio цахим платформ, портфолио ашиглалттай танилцан цахим платформ дээр сорилын асуумж боловсруулах арга зүйд суралцах юм.



Эрүүл мэндийн хөгжлийн төв эрүүл мэндийн ажилтны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт, арга зүйгээр хангах,  дэмжлэгт орчныг бүрдүүлэх, сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагаа, сургалтын орчинд үнэлгээ хийх, чадавхийг бэхжүүлэх, эмнэл зүйн сургагч багш нарыг бэлтгэх, сургалтын чанарыг сайжруулах, үйл ажиллагааг цахимжуулахад чиглэсэн  ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээндээ өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байгаа юм.  



Сургалтаар БНСУ-ын NSDevil байгууллагын захирал Cavin Shin,  “Инже” эм зүйн коллежийн профессор Lee Pong Tae, “Cetalab” компанийн менежер Ahn Eunnam, “Сүнчинхян” их сургуулийн доктор, профессор Kim Tae Hyong, БНВУ-ын “Хүэ” эм зүйн ухааны их сургуулийн захирал Nguyen Thi Anh Phuong болон Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц болон ЭМХТ-ийн  мэргэжилтнүүд мэдээлэл хийж, хичээл зааж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл