Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО


ЭХЭМҮТ-өөс “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” цахим хурлыг энэ сарын 24-нд зохион байгууллаа. ЭМС-ын А/550 тоот тушаалын дагуу 2019-2023 оны нэгдүгээр улиралд үндэсний хэмжээнд бүртгэгдсэн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн мэдээллийг танилцуулах уг хурлыг ЭМЯ-ны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа удирдав.
Хуралд ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба, Статистик мэдээлэл зүйн тасгийн эмч, судлаачид, ЭМТҮЧАБА-ны чанарын менежер, нийслэлийн амаржих газрууд, ЭНЭҮТ II, Налайх, Багануур, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ГССҮТ, Хүүхдийн төв сувилал, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн хүүхэд, нярайн эмч, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сум, баг, өрхийн ЭМТ-ийн эмч нарын төлөөлөл 172 эмч, мэргэжилтэн цахимаар оролцлоо.
Цахим хурлаар ЭХЭМҮТ-ийн Нярай судлалын тасгийн эрхлэгч А. Солонго “Төрөх өрөөнд үзүүлэх нярайн тусламж”; Тандалт судалгааны албаны эмч Т.Гантуяа “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийсэн.  
 

 
ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулахын тулд эрүүл мэндийн байгууллага бүр сэргийлж, эмчилж болох өвчнөөр хүүхдийн эндэгдлийг бууруулах, мөн нялхас, нярайн эндэгдлийг чанартай хэлэлцэж, хурлын материалыг цаг тухайд нь ирүүлэхийг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болголоо.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл