Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Орон тооны бус техникийн хорооны гишүүний сонгон шалгаруулалтын урилга



Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.12 дах заалт ‘’ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, чанарын болон санхүүгийн хяналтын асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус техникийн хороог тухайн асуудлаар мэргэшсэн шинжээч, судлаач, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, даатгуулагчийн оролцоотой байгуулна гэж заасны дагуу дор дурдсан ерөнхий шаардлага хангасан эмч, шинжээч, судлаач, санхүүч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан нар нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Үүнд
:

1. Эрүүл мэнд, анагаах ухаан, эдийн засаг, даатгал, санхүүгийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн чиглэлээр 10-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
2. Анагаах ухааны нотолгоонд суурилсан олон улсад ашигладаг эмнэл зүйн удирдамж (Uptodate платформ)-ийг ашиглах англи хэлний болон техникийн чадамжтай байх /Даатгуулагчийн эрх ашгийг төлөөлсөн нэр дэвшигчдэд хамаарахгүй/;
3. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн аргын чиглэлээр сургалтад хамрагдсан, нарийвчлан судалсан эсхүл ажилласан туршлагатай байх /Даатгуулагчийн эрх ашгийг төлөөлсөн нэр дэвшигчдэд хамаарахгүй/;
4. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өртөг тооцох, төлбөрийн хэмжээг тогтоох судалгаа хийсэн туршлагатай байх /Даатгуулагчийн эрх ашгийг төлөөлсөн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг төлөөлсөн нэр дэвшигчдэд хамаарахгүй/;
5. Эрүүл мэндийн даатгалын бодлого, тогтолцооны чиглэлээр мэдлэгтэй байх;
6. Техникийн хорооны гишүүн нь хэлэлцэгдэх асуудлыг олон улсын хүлээн зөвшөөрөгдөхүйц эх сурвалжтай харьцуулах, холбогдох асуудлын өнөөгийн болон ирээдүйн нөлөөллийг нь тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах чадамжтай байх.

Дээрх шаардлагыг хангасан нэр дэвшигчид өөрийн танилцуулга болон шаардлага хангасныг нотолсон бичиг баримтуудаа javkhlantugs@emduz.gov.mn цахим хаягаар болон Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Юнион бюлдинг С блок 7 давхар 708 тоот өрөөнд 2023 оны 06 дугаар сарын 09-ны 17 цаг хүртэлх хугацааны дотор ирүүлнэ үү.

Шаардлага хангасан нэр дэвшигчдийг техникийн хорооны журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар нээлттэй сонсгол зохион байгуулж томилно.


Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Нарны зам гудамж Улаанбаатар хот Юнион Бюлдинг С блок 708 тоот утас: 99188910

Холбоотой мэдээ, мэдээлэл