

Өнөөдөр /2023-05-17/ байгуулсан уг санамж бичгийн хүрээнд эрүүл мэндийн салбарын статистик мэдээллийн чанарыг сайжруулах, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд статистикийн мэдээлэл дамжуулах системийг ашиглах, оролцогч байгууллагуудын чадавх, идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм.

Хоёр талын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд “Эрүүл мэндийн статистик мэдээлэл дамжуулах систем”-ийг ашиглан статистик мэдээллийг байгууллагууд бүрэн солилцдог болж, урсгал, бүрэн бүтэн байдал сайжирч, хугацааны хоцрогдол арилан мэдээлэгчийн ачаалал буурах сайн талтай. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын өгөгдлийн нэгдсэн дүн шинжилгээний сан үүсэх юм.