Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

У.ХҮРЭЛСҮХ: МЭРГЭШСЭН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖИЙГ ӨРГӨЖҮҮЛЖ, СУВИЛАГЧИЙН АЖЛЫН ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРАХ ЁСТОЙ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж байсан болон одоо ажиллаж байгаа сувилагчдад баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд энэ салбарт шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлж, сувилагчийн ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд  “Бидний сувилагч-Бидний ирээдүй” аян чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Мөн аль шатлалын эрүүл мэндийн байгууллагад, ямар мэргэжлийн, хэдэн сувилагч шаардлагатайг нарийн тодорхойлж, салбарын бодлого, төлөвлөгөөндөө тусган ажиллах шаардлагатайг хэлэв.
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл орчин бүрдүүлэх, амьдралын зөв хэвшил төлөвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, эрүүл мэндийн боловсролыг нас, хүйс, бие бялдрын онцлогт тохируулан олгоход төрийн бүх байгууллага болон шат шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.
Дэлхийн улс орнууд сувилахуйн тусламжийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж, хүний нөөцийн хүртээмжийг  дээшлүүлэхийг зорьж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл