Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭМБ-ААС УЛААНБУРХАН, УЛААНУУД ДЭГДЭХ ЭРСДЭЛ ӨНДӨР ГЭДГИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА


Халдварт өвчин судлалын үндэсний төвд “Төрөлхийн улаануудын хам шинжийн дарамтын үнэлгээний сургалт”-ыг зохион байгуулж байна.



ЭМЯ-ны удирдлаган дор ДЭМБ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ хамтран Монгол Улс бодлогын хүрээнд улаанбурхны өвчлөлийг таслан зогсоосноо баталгаажуулах, улаануудыг хяналтанд авах стратегийг хэрэгжүүлэх хүрээнд улсын хэмжээнд төрөлхийн улаануудын хам шинж хэрхэн ямар түвшинд байгааг үнэлгэх ажлыг хийж буй юм. Энэхүү үнэлгээг хийхийн тулд судалгааны багийг сургалтанд хамруулж мэдээллээр хангах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байгааг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан сургалтын нээлтийн үеэр онцлоод “Томоохон цар тахлын дараа халдварт өвчнүүд сэргэх, дараагийн цар тахлыг үүсгэх эрсдэл өндөр болдог. Тиймээс бид болзошгүй халдварын дэгдэлтэд бэлэн байх зайлшгүй шаардлагатай. Цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар улаанбурхан, гахайн хавдар, улаанууд /УГУ/ зэрэг халдварт өвчний эсрэг дархлаажуулалтын хувь буурсан. Манай улсын хувьд вакцинжуулалт 0,08 хувиар буурсан үзүүлэлт байгаа.
Монгол Улс нь улаанбурхан өвчний гаралтыг таслан зогсоосон улс орны нэг. Бид өвчлөлийг таслан зогсоосноо дахин баталгаажуулах ажлыг ойрын хугацаанд дахин хийхээр бэлтгэлээ хангаж байна.



ДЭМБ-аас улаанбурхан, улаануудын өвчин дэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулж байгаа юм. Манай улс 2009 оноос эхлэн дархлаажуулалтын хөтөлбөртөө улаанууд буюу УГУ-ын вакциныг нэвтрүүлсэн бөгөөд үүнээс хойш энэ төрлийн өвчлөл бүртгэгдээгүй хэдий ч вакцин тарьж эхлэхээс өмнө дархлаажуулалтад хамрагдаагүй ээжээс урагт халдвар дамжиж, түүнээсээ болоод төрөлхийн улаануудын халдварын хам шинж илрэх тохиолдол бий. Энэ хам шинжээс үүдэж сонсгол, хараа, зүрхний төрөлхийн өөрчлөлттэй хүүхэд төрөх магадлалтай байна. Тиймээс бид энэ тандалтыг хийснээр сэргийлэлтийн арга хэмжээг авах бүрэн боломжтой болох юм” хэмээлээ.
Сургалтын нээлтэд оролцсон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте “Миний бие өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсад ажиллахаар ирснээс хойш та бүхний бүх хүүхдийг дархлаажуулалтад хамруулах, улаанбурхан өвчнийг устгасан статусаа хадгалж үлдэхийн төлөө хичээж ажиллаж байгааг харж байна гээд энэхүү сургалтаар дамжуулан төрөлхийн улаануудын дарамтыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлох ач холбогдолтой онцолсон.



Сургалтанд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн дархлаажуулалт буюу ялангуяа улаанбурхан, улаануудын тандалт хариуцсан мэргэжилтэн, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн үндэсний төвийн улаанбурхан, улаануудын тандалт хариуцсан ахлах мэргэжилтнүүд ирж судалгааг хэрхэн хийх талаарх зөвлөгөө, зөвлөмжийг өгч байгаа юм.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл