Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ТОХИОЛДОЛ, ЭРСДЭЛИЙГ БҮРТГЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ДАДЛЫГ ХЭВШҮҮЛНЭ



Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тохиолдлыг зэмлэн буруутгахгүй аргаар бүртгэх, тохиолдолд дүн шинжилгээ хийх, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг үнэлж хариу арга хэмжээ авах дадлыг хэвшүүлэх зорилгоор ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран   “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй  холбоотой тохиолдол, эрсдэлийг бүртгэх, хариу арга хэмжээ авах”  сэдэвт сургалтыг зохион байгууллаа.



Сургалтаар АШУҮИС-ийн Био анагаахын хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор, бичил амь судлал халдварын сэргийлэлтийн тэнхимийн эрхлэгч  Ч.Баттогтох “Эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналт” сэдвээр, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ЭМТҮЧАБ албаны менежер, тэргүүлэх зэргийн эмч Б.Дулмаа “Чанар сайжруулах арга хэрэгсэл, шалтгаан үр дагаврын шинжилгээ” сэдвээр, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эрсдэлийн албаны дарга, анагаах ухааны доктор С.Элбэгзаяа “Эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн удирдлага” сэдвээр, ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтэн С.Мөнхсүх “Тохиолдол, эрсдэл бүртгэх мэдээлэх нэгдсэн санд ажиллах заавар” сэдвээр мэдээлэл хүргэж, харилцан ярилцаж, санал солилцсон юм.



Энэ удаагийн сургалтад ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Магадлан итгэмжлэлийн албаны дарга, мэргэжилтнүүд, ЭМЯ-ны дэргэдэх Чанар аюулгүй байдлын салбар зөвлөл,  Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн ЭМТҮЧАБ-ын албаны дарга нар хамрууллаа.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл