Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭМБ-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЗӨСҮТ-Д АЖИЛЛАЛАА


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Др Сокорро Эскаланте Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа.



Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр зоонозын халдварын зика вирус, эбола, ковид-19 зэрэг хэд хэдэн дэгдэлттэй нүүр туллаа. Ковид-19 цар тахал бидэнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг тайван цагт хангаж байх нь ямар чухал болохыг харуулсныг хатагтай Др Сокорро Эскаланте Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөнтэй уулзаж  ДЭМБ-ын бодлого чиглэл болон “Pandemic Fund”-ын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр  санал солилцох үеэр онцолж байлаа.



Уулзалтын эхэнд ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах төвийнхөө үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж  зоонозын шалтгаант халдвараас хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг талархан дурдаад орон нутгийн болон үндэсний төвийн лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, биоаюулгүй байдал, биохамгааллыг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах тал дээр дэмжиж ажиллахыг хүслээ.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл