Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТЫГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ


Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс "Хүүхдийн өвчний цогц менежментийн эмнэлзүйн сургалт"-ыг  НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр орон нутагт зохион байгуулж буй юм.

Манай улс 2000 оноос “Хүүхдийн өвчний цогц менежмент” стратегийг хэрэгжүүлсний үр дүнд нялхас, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч  бага насны хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийн хүүхдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх мэдлэг, хандлагыг сайжруулах, хяналтыг тогтмолжуулах нь чухал хэвээр байгаа тул эхний удаад ес, дараагийн ээлжинд найман аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн хүүхдийн өвчний цогц менежментийн шинэчилсэн модулын сургалтыг энэ сарын 8-наас Архангай, Дархан-Уул аймгаас эхэллээ.

Сургалтад тухайн аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд буюу өрх, сумын эмнэлгүүдээс эмч, мэргэжилтнүүдийг хамруулж хүүхдийн өвчний цогц менежментийн талаар мэдлэг олгохоос гадна хүүхдэд  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг сайжруулах дадлага сургалтуудыг явуулах  юм. Сургалтад хамрагдсан эмч нарыг хүүхдийн өвчний цогц менежментийн гарын авлагаар хангана.

Холбоотой мэдээ, мэдээлэл