Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УГТЭ “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО” ҮНДЭСНИЙ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Олон улсын сувилагчдын өдрийг угтан Улсын гуравдугаар төв эмнэлэг 10  дахь жилдээ тавдугаар сарыг эмнэлгийнхээ хэмжээнд “Сувилагч, тусгай мэргэжилтний нэрэмжит сар“ болгон сувилахуйн тусламж үйлчилгээний хүний нөөцийн цогц чадамжийг бүрдүүлэх, сувилагч тусгай мэргэжилтний цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах замаар сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлж ирсэн билээ. 

           Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийтийн эрүүл мэндийг дэмжих замаар эрүүл чийрэгбие бялдартай, саруул оюун сэтгэхүй бүхий эрүүл үндэстэн болох зорилт тавин  үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртэж буй хүмүүс, тэдгээрийн гэр бүл, зорилтот бүлгүүдийн эрүүл мэндэд аюул занал учруулж буй хүчин зүйлийг үнэлэх, хянах, эрүүл мэндийн боловсрол олгох, сувилахуйн тусламжийг чанар хүртээмжтэй үзүүлэх зэргээр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сувилагч мэргэжилтний үүрэг оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор тус эмнэлгээс зохион байгуулдаг үндэсний семинарийнхаа ес дэх удаагийнхыг “Бидний сувилагч-Бидний ирээдүй“ уриан дор “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сувилагчийн оролцоо” сэдвийн хүрээнд энэ сарын 4-5-нд  зохион байгууллаа.


Үндэсний семинарийн эхний өдөр “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний төсөл хариуцсан албаны дарга, анагаах ухааны доктор, профессор О.Чимэдсүрэн,НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах мэргэжилтэн, анагаах ухааны доктор Б.Цогтбаатар, Японы ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Япон улсын их дээд сургуулийн Сувилахуйн болон Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн чиглэлийн  доктор, профессорууд, эрдэмтэн, судлаачид үндсэн болоод тусгай, зочин илтгэлүүдийг сонордуулав. 

Семинарт нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн 30 байгууллагын төлөөлөл 334 сувилагч, тусгай мэргэжилтэн оролцож, өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны 100 гаруй бүтээл ирүүлснээс, зургаан зочин илтгэл, долоонболовсролын илтгэл, 12 судалгааны илтгэлийг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүллээ. 

Хоёр дахь өдрийн хөтөлбөрийн дагуу явуулсан “Сувилагч мэргэжилтний манлайлал” сэдэвт интерактив салбар сургалтад нийслэл, орон нутгаас оролцож буй сувилахуйн удирдах түвшний 95 менежер албан тушаалтан, “Сувилахуйн тусламж үйлчилгээний цогц чадамж” дадлага сургалтад хот хөдөөгийн 90 сувилагч тусгай мэргэжилтэн хамрагдлаа. Мөн эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийн эрүүл аюулгүй нөхцөлийг бүрдүүлсэн, эрсдэлээс сэргийлсэн, сувилахуйн тусламж үйлчилгээний стандартад нийцсэн, шинэлэг бөгөөд өртөг үр дүнг нь тооцсон 25 чиглэлээр 40 гаруй арга аргачлал, бүтээлийн үзэсгэлэн гаргаж нийт оролцогчдын дунд туршлага хуваалцахүйл ажиллагаа зохион байгууллаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл