Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМНЭЛ ЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ 47 ДАХЬ СУРГАЛТАА ХИЙЛЭЭ



Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс авч хэрэгжүүлж буй эмч, мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг чанаржуулах, сургалт эрхлэгч байгууллагын тоог нэмэгдүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, чадавхжуулах үйл ажиллагааны хүрээнд төгсөлтийн дараах сургалт удирдах багш нарт зориулсан “Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх” сургалтын  47 дахь удаагийнх нь болж байна. Уг сургалтыг  Японы ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд зохион байгуулдаг юм.



Эдгээр сургалтаар сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг үндсэн болон төрөлжсөн мэргэшил эзэмшихээр суралцаж буй суралцагчдад чанартай, хүртээмжтэй мэдлэг олгох заах аргазүйг эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлүүдийг ордог.



Энэ жилээс уг сургалтыг сургалт эрхлэх зөвшөөрөл хүсч буй эрүүл мэндийн байгууллагуудын хүсэлтээр ажлын байранд нь очиж уг сургалтыг зохион байгуулдаг болсон бөгөөд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Төмөр замын нэгдсэн эмнэлгийн хүсэлтээр  уг сургалтыг хийсэн. Харин энэ удаа дөрөвдүгээр сарын 26-28-нд “Ач” анагаах ухааны их сургуулийн “Ач Интернэшнл” эмнэлгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус эмнэлэг дээр зохион байгуулж байгаа бөгөөд 24 эмч, багш нар хамрагдаж байна. Тус эмнэлэг нь “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтын сургалт эрхлэх байгууллагын эрх авахаар хүсэлт ирүүлээд байгаа юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл