Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Эрдэм шинжилгээний илтгэлийн хураангуй ирүүлэх тухай


 
 
Эрдэм шинжилгээний илтгэлийн хураангуй ирүүлэх тухай
 
              Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, АШУҮИС-иас хамтран олон салбарын байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн болон бусад салбаруудын судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагаас (КОВИД-19) цар тахлын чиглэлээр хэрэгжүүлж гүйцэтгэсэн, гадаад, дотоодын хэвлэлд нийтэлсэн дотоодын эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг нэгтгэн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл болгон гаргаж “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн туршлага, сургамж” сэдэвт салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг 05 дугаар сарын 29, 30-ны өдөр зохион явуулна. Иймд байгууллага, судлаачдаас илтгэлийн хураангуйд оруулах материалыг доор дурдсан шаардлагад нийцүүлэн бэлтгэж, мөн доор заасан холбоосоор дамжуулан 05 дугаар сарын 09-ний өдөрт багтаан   ирүүлнэ үү.
 
 
Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага
 
  • Монгол хэл дээр, Arial шрифтээр, 300 үгэнд багтаан бичнэ.
  • Илтгэлийн нэр: Arial шрифтээр, Sentence case, 12pt (size) хэмжээтэй, Bold, дээд болон доод талдаа 6pt зай (before and after 6pt) авна.
  • Судалгааны багийн гишүүдийн нэрсийг овгийн эхний үсэг болон нэр /А.Бат гэх мэт/, харьяалагдах албан байгууллага, e-майл хаяг, утасны дугаар Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, баруун тал руу (align right) шахсан байна.
  • Дэд гарчиг Arial (font) фонттой, 12pt (size) хэмжээтэй, зүүн тал руу (align left) шахсан, Bold байна.
  • Эх бичвэрийг бичихдээ мөр хоорондын зай 1.5, Arial (font) фонттой, ердийн загвартай (regular style), 12pt (size) хэмжээтэй, баруун зүүн талуудыг тэгшилсэн (justified) байна.
    • Үндэслэл, зорилго, зорилт
    • Материал, арга зүй
    • Үр дүн
    • Дүгнэлт
    • Түлхүүр үг: Судалгааны гарчигт ороогүй 3-5 үг байна.
    • Хураангуйд 1 хүснэгт, 1 зураг оруулж болно.
 "Коронавируст халдварт (КОВИД-19)-ын цар тахлын үеийн туршлага, сургамж" сэдэвт салбар дундын Эрдэм шинжилгээний хурлыг зохион явуулах удирдамж
 
Хугацаа: Холбоос*
05 дугаар сарын 09 Холбоос луу энд дарна уу
*Холбоос ЭМЯ болон АШУҮИС-ийн веб хуудаст байршсан болно.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл