Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМДҮЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО


Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл энэ оны хоёр дахь хурлаа хийлээ. Хурлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай”  06 тоот тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Үндэсний зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газраас хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг эрчимжүүлэх бодлого барьж буй бөгөөд энэ хүрээнд ЭМДҮЗ-ийн 2022 оны 06 тоот тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгааг хэлж тогтоолын төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар  ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулсан.



Танилцуулгатай холбоотойгоор Үндэсний зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийлж, саналаа хэлсэн бөгөөд энэ удаагийн хурлаар журамд өөрчлөлт оруулах асуудлыг шийдэх нь зөв гэж үзлээ. Журамд өөрчлөлт оруулахдаа иргэдэд үзүүлэх үйлчилгээг аль болох хүнд сурталгүй, чирэгдэл багатайгаар хүргэдэг байх талаас нь хандах ёстой гэдгийг хаа хаанаа анхаарч ажиллахыг даалгалаа.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл