Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НЭМҮТ ТЮМЕНИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан ОХУ-ын Тюменийн их сургуультай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд тус сургуулийн Геоэкологи, байгаль ашиглалтын тэнхимийн профессор, биологийн шинжлэх ухааны доктор Синдирева Анна Владимировна Синдереваг хүлээж авч уулзлаа.



Энэ сарын 10-нд болсон уулзалтаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Тюмень хотын Их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэл тэр дундаа орчны тандалтын тогтолцоог хөгжүүлэх талаар хамтарсан судалгааны баг байгуулах, мөн эрдэмтэн судлаачдаа Тюменийн их сургуульд магистр, докторын сургалтанд  хамруулах зэрэг олон чухал асуудлаар санал солилцлоо.



Мөн хоёр талаас хамтран хэрэгжүүлж байгаа төслийн явц, хүлээгдэж буй үр дүнгүүдийн талаар харилцан танилцуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцлоо.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл