Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УГТЭ-ИЙН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН БАГ ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЛАА


Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судас, мэдрэл, уушги, судсан дотуурх оношилгоо эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн эмч нарын баг энэ сарын 5-8-нд Орхон аймгийн “Эрдэнэт Медикал” эмнэлэг, “Эрдэнэт сувиллын цогцолбор” болон Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаад иржээ.
Эмч нарын баг төрөлжсөн мэргэшлийн лавлагаа тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай Эрдэнэт үйлдвэрийн уурхайн ажилчид болон орон нутгийн иргэд, үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо хийх замаар эрүүл мэндийн асуудлыг оршин суугаа газарт нь хүлээгдэл чирэгдэлгүйгээр шийдвэрлэх, орон нутгийн эмнэлгийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж, ажлын байран дээр нь чадавхижуулах, дэмжлэгт удирдлагаар хангасан байна.



Төрөлжсөн мэргэшлийн баг бүрэлдэхүүн томилолтын хугацаанд мэдрэл, зүрх, уушгины лавлагаа шатлалын тусламж шаардлагатай нийт 170 гаруй үйлчлүүлэгчид орон нутгийн эмч нартай хамтарсан үзлэг, оношилгоо, эмчилгээ хийсэн.
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ангиографийн аппаратыг түшиглэн титэм судсан дотуурх мэс засал эмчилгээ шаардлагатай 12 хүнд судсан дотуурх мэс засал эмчилгээ хийснээс зүрхний цочмог шигдээс бүхий баруун титмийн артерийн бүлэнт бөглөрөл болон тойрох салааны архаг бөглөрөлд тус бүр 2 тэлэгч стент тавих замаар шинэ болон архаг бөглөрөлүүдэд нэгэн зэрэг бүрэн эргэн судасжуулалт хийн, баруун титмийн артери архаг бөглөрөлтэй, зүүн гол титмын артери-зүүн багана артерийн 90 хувийн нарийсал бүхий өвчтөнд Left main coronary artery stenting technique ашиглан стент суулгах зэрэг  яаралтай эмчилгээний асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж тусламж үйлчилгээ үзүүлжээ.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл