Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХӨСҮТ “ЖУРНАЛ КЛУБ”-ТЭЙ БОЛЛОО



ХӨСҮТ залуу эмч, мэргэжилтнүүдээ хөгжүүлэх, шинэ мэдээллээр хангах зорилгоор анагаах ухааны нотолгоонд суурилсан ололт амжилтын үр дүнд бий болсон бүтээлийг танилцуулж мэдээ мэдээлэл, туршлага солилцох сургалтын нэг хэлбэр болох “Журнал клуб”-ийг байгуулж анхны уулзалтыг нь хийлээ.



Тус төвийн Талбарын тархвар судлалын албанаас зохион байгуулсан “Журнал клуб”-ийн анхны уулзалтад ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр, Талбарын тархвар судлалын албаны дарга Б.Азжаргал болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд Ц.Билэгтсайхан  захирал "Журнал клуб”-ийг санаачлан зохион байгуулж буй Талбарын тархвар судлалын албаны нийт эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд “Энэ бол олон улсад зохион байгуулаад хэвшчихсэн арга хэмжээ юм. Миний бие өнөөдөр "Богино, урт хугацааны тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломж, бололцоо" сэдэвт илтгэлийг эмч, мэргэжилтнүүдээ зориулан бэлтгэлээ. Үүгээрээ ХӨСҮТ-д ажилладаг эмч, мэргэжилтнүүдэд богино болон урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж маш их бий гэдгийг харуулахыг хичээлээ. 



Манай эмнэлэг 53 эрдэмтнээс бүрдсэн "Эрдмийн зөвлөл"-тэй. Тиймээс залуу эмч, мэргэжилтнүүд “Журнал клуб”-ээрээ дамжуулан багш нараасаа зөвлөгөө авах, тэднээс суралцах бүрэн боломжтой. Үүнээс гадна манай эмнэлэг дээр хэрэгжиж байгаа олон төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ч авах боломж нээгдэж байна" хэмээсэн юм.  
“Журнал клуб”-ийн уулзалтыг сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт тогтмол хийх бөгөөд ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтэн, эмнэлгийн бүхий л салбарын ажилтнууд цахимаар болон танхимаар хамрагдах боломжтой гэдгээрээ онцлог аж. 


 

Холбоотой мэдээ, мэдээлэл