Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ӨРГӨӨ” АМАРЖИХЫНХАН ФРАНЦЫН ЭМЧ НАРЫН БАГТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ



“Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт ажилласан Франц улсын АПАУ нийгэмлэгийн нярайн эмч, сувилагч, тусгай хэрэгцээт хүүхдийн эмчилгээ, сэтгэл засал, хөдөлгөөн засал, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг хариуцсан багийг тус амаржих газрын захирлын албан үүргийг түр орлон гйүцэтгэгч С.Алтантуяа,  Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д.Өнөржаргал нар хүлээн авч уулзаж талархал илэрхийллээ.



“Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг Францын АПАУ нийгэмлэгтэй хамтран ажилласан 20 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд эмэгтэйчүүдийн мэс засал, нярай, сувилахуй, эх барих чиглэлээр боловсон хүчнийг чадвахжуулах мэргэшүүлэх болон сургалт эрдэм шинжилгээний хүрээнд дурангийн мэс заслын гурван баг бэлтгэгдэж, таван эмч Европын холбооны мэргэшсэн дипломтой болж,  эмч сувилагч эх баригч нар багаараа нийт 40 гаруй эмч мэргэжилтэн Францын Парис, Клермонт-Ферранд, Мулан, Виши, Лион хотуудын эмнэлэгт очиж суралцсан байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл