

Төрийн одон, медаль гардуулах ёслолын үеэр эрүүл мэндийн салбарын тэргүүн болон Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын залуучуудын холбооны шагнал хүртсэн эмч нарт шагналыг нь гардуулж өгсөн юм.

Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Б.Эрдэнэболд, Р.Баярсайхан, Амбулаторийн тасгийн их эмч Б.Нарангэрэл, Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч М.Өлзийдэлгэр, ЭМЯ-ны Жуух бичгээр Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Б.Оюундарь, Нэгдсэн лабораторийн тасгийн их эмч Ж.Лхамсүрэн, Эрдэм шинжилгээ сургалтын албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Э.Хажидмаа нар шагнуулсан бол Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”, Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Энхбаатар, Ч.Мөнхцэнгэл, М.Цэлмэг, Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Т.Золжаргал, Э.Мөнхбат нар Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу эмч” шагналын эзэд болцгоолоо.
