Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УХТЭ ХӨГЖМӨӨР ЭМЧЛЭХ БУЛАНТАЙ БОЛЛОО


Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь (УХТЭ) үйлчлүүлэгчдэдээ зориулан сэтгэл заслын эерэг нөлөө үзүүлэх, эмнэлгийн орчинд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор сонгодог "Хөгжимийн булан"-тай болсноо өнөөдөр /2023-03-31/ нээлтийг нь хийлээ.

Хөгжмийн эмчилгээ нь эмчлүүлэгчийн сэтгэл санааг тогтворжуулах, сэтгэл хөдлөл, бие махбодийн асуудлыг тодорхойлох, булчин суллахад эерэг нөлөө үзүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан учраас дэлхийн улс орнуудын  эмнэлгүүдэд энэхүү аргыг ашиглах хөгжмийн буланг ажиллуулдаг юм.

Манай улсад анхных гэж хэлж болох “Хөгжмийн булан”-г албан ёсоор нээх  үеэр УХТЭ-ийн захирал Б.Эрдэнэбулган "Бид үйлчлүүлэгчдэдээ сэтгэлд таатай, ая тухтай орчинг бүрдүүлэхийг хичээж ажилладаг бөгөөд сонгодог хөгжим эгшиглэж байдаг ийм булантай болохоор шийдээд өнөөдөр ийнхүү бодит ажил хэрэг болгож буйдаа баяртай байна. Эмнэлгийн орчинд хөгжмийн булан байх нь үйлчлүүлэгчдийн сэтгэл санааг тайвшруулах, ажиллагсдынхаа стрессийг тайлах зэрэг олон талын ач холбогдолтой. Сайхан хөгжим сонссоноор тухайн хүн айж сандрах биш, асуудлын гарцыг шийдэхийн төлөө эрмэлзэх нөхцөл бүрддэг гэж үздэг. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан учраас олон улсад эмнэлгүүд энэ аргыг их түгээмэл ашигладаг. Манай эмнэлгийн зүгээс хөгжмийн сургуулиуд, уран бүтээлчидтэй  хамтран энэхүү булангаа тогтмол ажиллагаатай байх тал дээр анхаарна. Эхний ээлжинд долоо хоногтоо 2-3 удаа мэргэжлийн хөгжимчдийг урьж тоглуулж байхаар төлөвлөсөн. Уг төслийг хэрэгжүүлэхэд дэмжсэн Яаралтай тусламжийн тасгийн хамт олон, Амбулаторийн хамт олон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийхэндээ талархал илэрхийлье" гэлээ.

“Хөгжмийн булан”-гийн нээлтэд зориулан зохион байгуулсан Хөгжмөөр эмчлэхүй” өдөрлөгт эмнэлгийн эмч, ажилтнууд, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчид оролцож, Монгол Улсын консеваторийн уран бүтээлчдийн тоглосон сонгодог бүтээлүүдийг сонирхлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл