Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДОРНОГОВЬД "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2023" ҮЗЭСГЭЛЭН АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА


      Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй шинэ технологи, инноваци, шилдэг туршлагыг иргэдэд танилцуулах "Эрүүл мэндийн технологи-2023" үзэсгэлэнг энэ сарын 24-нд Сайншанд хотын Спортын ордонд анх удаа зохион байгууллаа.



      Тус аймгийн эрүүл мэндийн 126 байгууллагыг төлөөлж, 28 өртөөгөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байгааг танилцуулах үзэсгэлэнд аймгийн төвийн болон Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгүүд, сум, өрхийн ЭМТ, хувийн хэвшлийн рүүл мэндийн бйагууллагууд, Уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын төв, Эрүүл мэндийн  даатгалын хэлтэс, АШУҮИС-ийн харьяа Дорноговь аймаг дахь салбар сургууль хамтран оролцож байгаагаараа онцлог юм.



      Үзэсгэлэнгийн үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй шинэ технологи, инноваци, шилдэг туршлагыг нэвтрүүлсэн таван газрыг “Шилдэг технологи нэвтрүүлсэн байгууллага”-аар шалгаруулж өргөмжлөв.
Дорноговьд анх удаа болсон “Эрүүл мэндийн технологи-2023” үзэсгэлэнд аймгийн удирдлагууд, албан газар аж ахуйн нэгжүүд болон  иргэд  оролцож, орон нутагт нэвтрүүлж буй шинэ технологи, инноваци, шилдэг туршлагатай танилцаж, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл