“Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг үүсэн байгуулагдсаныхаа 95 жилийн ойг угтсан ажлын хүрээнд өнгөрсөн баасан гариг /2023-03-25/-т АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимтэй хамтран АШУҮИС-ийн “Blue Hall” танхим, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэл зүйн сургалтын төвд “Залуу эмч бид–эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор “Бүтээлч-Идэвхтэй-Дайчин” авхаалжит сэргэлэнчүүдийн тэмцээнийг эх барих, эмэгтэйчүүдийн үндсэн мэргэшил эзэмшихээр суралцаж буй эмч нарын дунд амжилттай зохион байгууллаа
Суралцагчдыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх цогц чадамжтай болгон сургаж төгсгөх, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг болгох, сургалт эрхлэх байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн нэг мэргэшлийн хүрээнд дагнан анх удаа зохион байгуулсан уг тэмцээнийг нээж “Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Алтантуяа, ЭМХТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Д.Батцоож, АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн эрхлэгч анагаах ухааны доктор, дэд профессор Б.Болорчимэг нар үг хэлж оролцогчдод амжилт хүслээ.
.jpg)
Мөн ирээдүйн эх барих эмэгтэйчүүдийн эмч гэх өндөр хариуцлагатай, ёс зүйтэй эрхэм алдрын эзэн болох залууст зориулан “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн боловсрол” лекцийг анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэрэндагва уншсан нь зөвхөн резидент эмч нараар зогсохгүй хөгжөөн дэмжихээр цугласан бусад эмч, эмнэл зүйн сургагч багш нарт ч адил өгөөжтэй сайхан сургалт болсон.
Тэмцээнд Монгол Улсад эх барих, эмэгтэйчүүдийн үндсэн мэргэшил олгох сургалт эрхлэх байгууллагуудын 36 резидент эмч сургалт болон эмнэл зүйн дадлага хийхээр бүрэн тоноглогдсон ур чадварын таван өрөө бүхий сургалтын төв дээр мэдлэг, оюун, ур чадвараа сорив. Уламжлалт АСТ-ний хэв маягийг эвдэж, орчин үеийн технолог ашиглан гурван үе шаттай зохион байгуулсан уг тэмцээний дүнг нэгтгэхэд тэргүүн байрыг АШУҮИС-ийн МДИ-ийн эх барих, эмэгтэйчүүд судлалын резидент эмч нарын “Плацента” баг, дэд байрыг ӨАГ ТМЭ-ийн резидент эмч нарын “СИОН” баг тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.