Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ҮНДЭСНИЙ БАГИЙГ ЧАДАВХЖУУЛАХ “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙГ ЯГ ЦАГТ НЬ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2021 онд гаргасан “Яаралтай тусламжийн багийн ангилал, стандарт”-ыг Монгол Улсад нутагшуулах, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед голомтын хүрээний хүн амыг эрэн хайх, аврах, яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх тусламжийн үндэсний баг байгуулах зорилгоор ЭМЯ, ОБЕГ, ГССҮТ, ДЭМБ хамтран ЭМДЕГ, ЭЭХХЗГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, НЭМГ-ын асуудал хариуцсан ажилтнуудыг хамруулсан сургалт хийж байна.



“Олныг хамарсан осол гэмтэл, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дайчлагдан ажиллах үндэсний яаралтай тусламжийн багийг чадавхжуулах” сэдэвт онол, практик хосолсон уг сургалтаар Үндэсний яаралтай тусламжийн багийг идэвхжүүлэх, олон нийтийг хамарсан осол гэмтэл, онц байдал, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах яаралтай мэс заслын болон бусад эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн оновчтой, шуурхай үзүүлэх, ширээний болон майхан эмнэлэг дэлгэх талаар ДЭМБ, Норвеги улсын мэргэжилтнүүдийн мэдээллийг сонсч дадлага сургуулилт хийх юм.
Мөн үндэсний хэмжээний яаралтай тусламжийн багийн үйл ажиллагаа, агаараар үйлчлүүлэгчийг тээвэрлэх, зөөвөрлөх зэрэг журмын төсөл дээр багт хуваагдан ажиллана.



Ингэснээр Үндэсний яаралтай тусламжийн багийг идэвхжүүлэх, олон нийтийг хамарсан осол гэмтэл, онц байдал, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах яаралтай мэс заслын болон бусад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавх сайжрах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус багийн ажиллах зураглалыг сайжруулах, олон улсын туршлагаас суралцах ач холбогдолтой.
Дашрамд дурдахад, манай улсад 2023 оны эхний 02 дугаар сарын байдлаар магнитуд нь 3,5-с дээш хүчтэй газар хөдлөлт 7 аймгийн 10 суманд 16 удаа бүртгэгдээд байна. Мөн 2022 оны I улиралд гэмтэл, хордлого, гадны шалтгаант 39.027 шинэ тохиолдол бүртгэгдэж, үүнээс нас барсан 721 тохиолдол байна.\



Иймд газар зүйн байрлал, цаг уурын нөхцөл байдлаас үл хамааран гамшиг, осолд өртсөн нэрвэгсдийг аврах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий мэргэжлийн багийн бүрэлдэхүүнийг байгуулж, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах зайлшгүй шаардлага тулгараад байна.  Тус сургалт 5 хоног үргэлжилнэ.
#ЯаралтайТусламжийгЯгЦагтнь #ЭМЯ #ДЭМБ #ГССҮТ #Сургалт
#Mongolia#Global#Emergency#Response (GER)
 

Холбоотой мэдээ, мэдээлэл