
Нийслэлийн хэмжээнд уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа улсын болон хувийн хэвшлийн эмч нарыг чадавхижуулах, эмнэл зүйн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын Монгол эмнэлэгтэй хамтран зохион байгуулж буй “Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн олон улсын сургалт” ес дэх өдрөө үргэлжилж байна.
Тус сургалт нь нийт 12 өдөр үргэлжлэх бөгөөд эхний зургаан өдрийн онолын сургалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Анагаах ухааны их сургуулийн Монгол анагаах ухааны дээд сургуулийн эрдэмтэд, эмнэл зүйн олон жилийн туршлагатай эмч нар удирдан явуулж Монгол анагаах ухааны мэргэдийн сургаал, эмнэлгийн хөгжил, эмчилгээний онцлог, Монгол анагаах ухааны эмчилгээний зарчим, өвлийн улиралд зонхилон тохиолдох амьсгалын замын өвчнөөс сэргийлэх, засах, усан хаван, хүүхдийн тархины саа, сэтгэцийн өвчин, ясны сийрэгжилт, хавдрын өвчнөөс сэргийлэх, эмчлэх, элэг болон ходоодны өвчнийг эмчлэх чиглэлээр мэдлэг олгож эмч нарын эмнэл зүйн ур чадварыг дээшлүүлж буй юм.
Өнөөдрийн байдлаар сургалтын хоёр дахь хэсэг болох Заслын чиглэлийн эмнэл зүйн сургалт үргэлжилж байна