
Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн Содномын Чинзоригийг томилсон бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн хуультай уялдуулан шинэ түвшинд гаргаж, салбарын эрх зүйн цогц шинэчлэл хийх, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх оношилгоог эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбарт болон дэвшүүлсэн шинэчлэлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх улс төрийн туршлагыг харгалзан үзсэн гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон.
Эрүүл мэндийн сайдаар томилогдсон С.Чинзориг өнөөдөр ажлаа хүлээж авлаа.
.jpg)
С.Чинзориг нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн. 1982 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургууль, 1986 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр, Отгонтэнгэр Их сургуулийг тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1986-1988 онд Өвөрхангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
1990-1992 онд Өвөрхангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны хэлтсийн дарга
1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч
1996-2000 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд
2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга бөгөөд төсвийн ерөнхий менежер
2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
2013 онд Монгол Ардын Намын Нийгмийн бодлого хөгжлийн газрын дарга
2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга
2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.