
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/ нь 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа амжилттай зохион байгууллаа.
СЭМҮТ-ийн тайлангийн хурал болж, ерөнхий захирал, АУ-ны доктор В.Баярмаа 2022 оны үйл ажиллагааг дүгнэж, ололт амжилт, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. 2022 он эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлийн санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжсэн нь эмнэлгийн бие даасан байдлыг дэмжих, эмчилгээ, оношилгоондоо шинэ арга технологийг нэвтрүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлэх, үйлчлүүлэгч төвтэй, чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг үзүүлэх, ажилтан албан хаагчдынхаа цалин хөлсийг нэмэх, урамшуулах боломжийг бүрдүүлж өгсөн онцлог жил байлаа.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлал ба донтох эмгэг судлалын практикт шинээр 5, хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эмгэг судлалын практакт шинээр 1 сэтгэл засал эмчилгээний арга, нойргүйдлыг эмчлэх “Alpha Steam” эмчилгээний шинэ арга мөн үүнээс гадна сэтгэцэд нөлөөт эмийг тус тус шинээр нэвтрүүлсэн байна.
Эрүүл мэндийн ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр онцгой анхаарч 2022 онд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнгээс бий болсон орлогоос нийт ажилчдадаа цалин, урамшуулал цаг хугацаанд олгож, нийт ажилчдын цалинг 18 хүртэлх хувиар нэмэгдүүлж, нийт ажилчдадаа 13 дахь сарын цалинг олгож, ажилчиддаа орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг болох 20 сая төгрөгийг 5 ажилтанд олгосон.
Тайлангийн хурлын төгсгөлд байгууллагын ерөнхий захирлын нэрэмжит шагнал, шинэ технологи нэвтрүүлсэн тасгууд болон шилдэг эмч, ажилтан, шилдэг тасгаа шалгаруулж, урамшууллаа.
Удирдан зохион байгуулах албадуудаас:
- Тэргүүн байрыг Нармандахын Алтанзул дэд захиралтай Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа, статистик тандалт судалгаа, мэдээллийн технологийн алба
Үндсэн клиникүүдээс:
- Тэргүүн байрыг Галдангийн Нарантуяа эрхлэгчтэй, Төмөржавын Цолмон ахлах сувилагчтай Сэтгэцийн эмгэг судлалын I клиник, өргөмжлөл, 3.140.000 төгрөг
- Дэд байрыг Зундуйн Ганзориг эрхлэгчтэй, Төмөрийн Номин-Эрдэнэ ахлах сувилагчтай Сэтгэцийн эмгэг судлалын IV клиник
Төрөлжсөн клиникүүдээс:
- Тэргүүн байрыг Довдонгийн Дэжидмаа эрхлэгчтэй, Поликлиник
- Дэд байрыг Самбуугийн Одонгэрэл эрхлэгчтэй, Сүрэнхорлоогийн Цэцгээ ахлах сувилагчтай Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиник
Өвөрмөц нарийн мэргэжлийн тасгуудаас:
- Тэргүүн байрыг Нүдэнгийн Эрдэнэтуул эрхлэгчтэй, Энхбатын Оюунзаяа ахлах сувилагчтай Сэргээн засах физик эмчилгээний тасаг
- Дэд байрыг Догсомын Очгэрэл эрхлэгчтэй, Авгайнхүүгийн Гантуяа ахлах лаборанттай Лабораторийн баг
Бусад дэмжих үйлчилгээтэй багуудаас:
- Тэргүүн байрыг Батаагийн Алтанцэцэг ахлагчтай Хоол үйлдвэрлэл үйлчилгээний баг
Оны шилдэг оюуны бүтээлээр шалгарсан ажилтнууд
- Оны “Шилдэг бүтээл”-ээр Сэтгэцийн эмгэг судлалын I клиникийн үзлэгийн эмч Пэрэнлэйсамбуугийн Энх-Учрал
- Оны “Шилдэг судлаач”-аар Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа, статистик тандалт судалгаа, мэдээллийн технологи эрхэлсэн дэд захирал Нармандахын Алтанзул
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны “Шилдэг”-үүд
- “Шилдэг удирдах ажилтан”-аар Стратеги төлөвлөлт, хүний нөөцийн хөгжил эрхэлсэн дэд захирал Ойдовнямын Баатаржав
- “Шилдэг эмч”-ээр Сэтгэцийн эмгэг судлалын IV клиникийн үзлэгийн эмч Төмөрсайханы Саранцэцэг
- “Шилдэг эмч”-ээр Поликлиникийн үзлэгийн эмч Батбаатарын Оюунтуяа
- “Шилдэг мэргэжилтэн”-ээр Хүний нөөцийн хөгжлийн албаны мэргэжилтэн Шинэнэмэхийн Сугармаа
- “Шилдэг сувилагч”-аар Сэтгэцийн эмгэг судлалын V клиникийн ээлжийн сувилагч Нярваагийн Оюунчимэг
- “Шилдэг сувилагч”-аар Сэтгэцийн эмгэг судлалын II клиникийн ээлжийн сувилагч Доржийн Энхээ
- “Шилдэг туслах сувилагч”-аар Яаралтай тусламжийн тасгийн сэтгэцийн туслах сувилагч Намжилмаагийн Дуламсүрэн
- “Шилдэг туслах сувилагч”-аар Асрамжийн I клиникийн сэтгэцийн туслах сувилагч Гэндэнгийн Мядагмаа
- “Шилдэг ажилтан”-аар Санхүү бүртгэлийн албаны эм, эмнэлгийн хэрэгсэл хариуцсан нягтлан бодогч Чойндонгийн Баасандорж нар тус тус шалгарлаа.
Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг чанартай сайн үзүүлэхийн төлөө хичээн ажиллаж буй СЭМҮТ-ийн нийт хамт олондоо баяр хүргэж, ирж буй 2023 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.