Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Орон нутагт эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, Тусгай зөвшөөрлийн чиглэлээр сургалт хийлээ



Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Эрүүл мэндийн яамтай хамтран “Орон нутаг дахь эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа” сэдэвт чадавх сайжруулах сургалт, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх арга хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 16-ны хооронд Ховд болон Баян-Өлгий аймагт зохион байгуулж ажиллалаа.



Дээрх үйл ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр хийсэн ба Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяагаар ахлуулсан 6 хүнтэй баг ажиллаж тус аймгуудын тусгай зөвшөөрлийн комиссын дарга, гишүүд, ажлын албаны бүрэлдхүүн, эрүүл мэндийн газар болон БОЭТ, нэгдсэн эмнэлгийн эм зүйн алба, эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч нартай уулзаж үйл ажиллагаатай нь танилцан арга зүйн зөвөлгөө өгч, ЭЭХХЗГ-н үйл ажиллагаа,  эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эмийн чанарын хяналтаар илэрсэн зөрчлийг танилцуулснаас гадна 2023 оноос Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхлэх гэж буйтай холбогдуулан хуулийг сурталчилан таниулах,  хуулийн хэрэгжилтийг хангах, тусгай зөвшөөрөл олгоход анхаарах асуудлаар сургалт явуулж мэдээлэл өглөө.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл