Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ


Монгол улсад:
 
Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:
 
Улсын хэмжээнд 3 дугаар сараас хойш нийт 21173 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 1401 нь лабораторийн шинжилгээгээр, 8923 нь эмнэлзүйн шинж тэмдгээр батлагдсан байна.
 
 Эх сурвалж: ХӨСҮТ
 
 
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ:
 
 
 
 
 
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийгдэж байна.
 
Хүний боом өвчний шинэчлэгдсэн мэдээ:
 
Улаанбаатар хотын харьяат, 40 настай эрэгтэй,   Өвчтнөөс цуглуулсан сорьцод боомын үүсгэгч Bac.anthracis илэрч, онош батлагдсан байна.
 
 Эх сурвалж: ЗӨСҮТ
 
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ:
 
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, сурталчилгаа хийх.
 
Томуу, томуу төст өвчин:
 
2015 оны 9 дүгээр сарын 7-ноос 13-ныг дуусталх улсын хэмжээнд 145,498 хүн амбулаториор үйлчлүүлсний 5,269 (3.6%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 1.2%-иар их, өнгөрсөн оны мөн үеэс 0.3%-иар бага үзүүлэлттэй байна. Лабораторид суурилсан тандалтаар 12 сорьцод 5 (41%) сорьцонд риновирүс, 1 (8%) сорьцонд энтеровирүс, 1 (8%) сорьцонд метапневмовирүсийн ген тодорхойлогдсон байна
 
 Эх сурвалж: ХӨСҮТ
 
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ: 
 
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
 
 Дэлхий дахинд:
 
Дэлхий дахинд мэдээлэгдсэн халдварт өвчний шинэчлэгдсэн мэдээлэл байхгүй байна

Холбоотой мэдээ, мэдээлэл