Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

ШУТ, ШУН-үүдийн өргөтгөсөн хурлын шийдвэр


 Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс өнөөдөр 9:30-д ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМХ дэх Шуурхай удирдлагын нэгжүүдтэйгээ анхны цахим хурлаа хийж  дараах шийдвэрийг  гаргасан байна. Үүнд:

1.      Бүх нэгжүүдэд: 12 дугаар сарын 22-ны 10 цагт ДЭМБ-ын Бүсийн төвтэй видео хурал зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах,

2.      ХӨСҮТ-өөс улаанбурхан, томуу өвчний өнөөгийн байдал,

3.      Талбарын тархвар судлалын албаны үйл ажиллагааны талаар товч танилцуулга бэлтгэн англи хэл дээр танилцуулах

4.      ХӨСҮТ-д: Эмийн сангуудад хүн амын дундах эмийн хэрэглээний тандалтыг хийж танилцуулах,

5.      ХӨСҮТ, НЭМХ-д: Шуурхай удирдлагын нэгжийн ажиллах журмыг батлуулан хэрэгжүүлэх,

6.      ХӨСҮТ, НЭМХ-д: Шинэ жилийн баяр болж байгаатай уялдуулан архины хэрэглээ болон угаарын хийн хордлого, томуу томуу төст өвчин, улаанбурхан, салхинцэцэг өвчнөөс сэргийлэх сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зэрэг ажлыг даалгасан байна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл