Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ  С.ЧИНЗОРИГ: ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХИЙГ БҮХИЙ Л ТАЛААР ДЭМЖИНЭ    ЭМЯ  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮНДСЭН ЗОРИЛГЫН НЭГ НЬ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХҮЛЭЭЛТЭД НИЙЦСЭН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЮМ   ЭМЯ  ЭМЯ КАНАДЫН “ЛАУРЭЛ САН”-ТАЙ НҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА   ЭМЯ  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ЭЛЧИН САЙД ШЭН МИНЬЖУАНИЙГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗЛАА   ЭМЯ  ЭХЭМҮТ: ЭХИЙН НОЦТОЙ ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЭЭЛЖИТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО  ЭМЯ   
 
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН 72 ДУГААР ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА



Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн чуулганы өнөөдрийн хуралдаан 2022, 2023 оны санхүүгийн жилд зарцуулах хөтөлбөрүүдийн төсвийн төслийг хэлэлцсэнээр эхэллээ. Төсвийн төслийг боловсруулахдаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганаар баталсан “”Үйл ажиллагааны 13 дугаар ерөнхий хөтөлбөр 2019-2023” баримт бичгийг баримтлахын сацуу Номхон далайн баруун бүсийн урт хугацааны бодлогын баримт бичиг болох Эрүүл, аюулгүй бүсийн ирээдүйн төлөө стратегид туссан стратегийн 4 зорилтыг хангах үйл ажиллагаануудад чиглэсэн төлөвлөлт хийсэн байна. Номхон далайн баруун бүсийн ирэх 2 жилийн төсөв 373.8 ам.доллар байхаар төлөвлөгдсөн нь 2020, 2021 оны батлагдсан төсвөөс 11 хувиар өссөн байна.
 

 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Үйл ажиллагааны 13 дугаар ерөнхий хөтөлбөр 2019-2023” нь 2023 он гэхэд хүрсэн байх дэлхийн хэмжээний 3 том зорилт дэвшүүлсэн бөгөөд үүнд 1 тэрбум илүү хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, 1 тэрбум илүү хүнийг эрүүл мэндийн онц ноцтой байдлаас хамгаалах, 1 тэрбум илүү хүний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэх гэсэн зорилтууд багтдаг. Харин Номхон далайн баруун бүсийн Эрүүл, аюулгүй бүсийн ирээдүйн төлөө стратегийн 4 зорилтод 1) эрүүл мэндийн аюулгүй байдал, нянгийн тэсвэржилт, 2) халдварт бус өвчлөл, эрүүл насжилт, 3) уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, 4) хүрч үйлчлэхэд хүнд хэцүү иргэд бүрт хүрч үйлчлэх зорилтууд багтдаг.
 
 
Түүнчлэн өнөөдрийн чуулганы хуралдаанаар Номхон далайн баруун бүсэд ирээдүйн эрүүл зан үйл бүхий шинэ үеийг өнөөдрөөс бэлтгэх алсын харааг удирдлага болгосон “Сургуулийн эрүүл мэнд” стратегийн баримт бичгийг хэлэлцүүлэв. Энэхүү баримт бичгийг батлах хэлэлцүүлэгт Монгол Улс оролцож, цар тахлын үеийн хөл хорио болон сургуулийн сурагчдын сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд, эрүүл бус хооллолт, зан үйл, халдварт бус өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлс болох архи, тамхи, чихэрлэг ундааны хэрэглээний талаарх олон улсын судалгааны дүнтэй уялдуулан эдгээр чиглэлээр цогц арга хэмжээ авах шаардлагатай байгааг тэмдэглэж бодлогын баримт бичгийг батлахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
 

 
 
 
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл