Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ОРОН ТООНЫ БУС ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА



Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас “Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, вакцин, лабораторийн урвалж, оношлуур үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх” чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн бүрдүүлсэн баримт бичиг, ажлын байр  холбогдох хууль, журам, сайдын тушаал, стандартын шаардлага хангаж буй эсэхэд хяналт, үнэлгээ хийн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Шинжээчид тавигдах шаардлага:
  1. Эм зүйч, эрүүл ахуйч, тархвар судлаач, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, эмнэл зүйн эмгэг судлаачийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөх ажлын дадлага, туршлагатай;    
  2. Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой;
  3. Хууль, эрх зүйн мэдлэгтэй, бичиг баримт   боловсруулах, хариуцлага хүлээх чадвартай;
  4. Ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй;
  5. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх зэрэг шаардлагыг хангасан байна.
Шинжээчийн хийх ажлын чиг үүрэг:
  • Тусгай зөвшөөрөл хүсэгчийн бүрдүүлсэн бичиг баримт, танилцуулга, төслийн материалтай танилцаж, хэрэгцээний үнэлгээ гаргах;
  • Тусгай зөвшөөрөл хүсэгчийн ажлын байранд батлагдсан журам, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийж дүгнэлт гаргах;
  • Ажлын байранд тавигдах стандартын шаардлага, шалгуурыг хангахтай холбоотой мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх,
  • Тусгай зөвшөөрөл хүсэгчээс нэмэлт шаардлагатай мэдээллийг гаргуулан авах, баримтжуулах;
  • Тусгай зөвшөөрөлтэй байгууллагын үйл ажиллагааны стандартын хэрэгжилтийн хяналтад оролцох;
  • Тусгай зөвшөөрлийн шаардлагын талаар холбогдох хууль эрх зүйн баримт бичиг, олон улсын туршлага, мэдээлэлтэй танилцаж, мэдлэг чадвараа дээшлүүлэх;
  • Тусгай зөвшөөрөл олгох комиссын хуралд танилцуулга бэлтгэх, танилцуулах.
Бүрдүүлэх материал:
  1. Шинжээчээр ажиллахыг хүссэн өргөдөл;
  2. Төрийн албан хаагчийн 1-р маягт анкет;
  3. Иргэний үнэмлэхний хуулбар;
  4. Мэргэжлийн диплом, зэргийн үнэмлэхний хуулбар;
  5. Ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилд холбогдоогүй талаарх ажиллаж буй байгууллагын тодорхойлолт;
  6. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  7. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсвэл тодорхойлолт;
 
Жич: Материалыг 2021 оны 05-р сарын 07-ыг хүртэл 8.30 - 17.30 цагийн хооронд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт цаасаар эсвэл eehhzg@moh.gov.mn цахим хаягаар      ирүүлнэ үү. 
 
Хаяг: UBH center, Энхтайвны өргөн чөлөө, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо 14210
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 99837797, 99736125 дугаарын утсаар лавлана уу.
     

Холбоотой мэдээ, мэдээлэл