Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр цахим сургалт зохион байгууллаа



Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх сэтгэц, мэдрэл болон донтолтын (СМД) нөхцөл байдал сургалтын багц модулийн дагуу сургагч багш, ахлах ажилтныг бэлтгэх цахим сургалт 2021.03.31-04.02-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь бэлтгэгдсэн сургагч багш нар анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн эмчилгээ, оношилгооны чадавхийг бэхжүүлэхэд оршино.

 
 

Тус сургалт нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын mhGAP төслийн дагуу явагдсан бөгөөд орон нутаг, дүүргээс Хэнтий аймгийн ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр, АНЭ-ийн дарга Д.Оюунгэрэл, сэтгэцийн эмч А.Баярмаа, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн дарга Д.Тамир, НЭМ-ийн орлогч дарга Т.Урнаа, сэтгэцийн эмч П.Болортуяа, Э.Амаржаргал, НЭМГ-ын сэтгэцийн асуудлыг хариуцсан мэргэжилтэн Ө.Өнөмөнх, СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа, СЭМҮТ-ийн мэргэжилтэн Б.Мөнхзаяа, Ж.Гантулга, С.Мөнхтуяа, Б.Батцэцэг, Б.Нацагсүрэн, К.Елена, нийгмийн ажилтан Э.Тамир, В.Байгалмаа, НЭМҮТ-ийн зөвлөх Д.Байгалмаа нар оролцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл