
Нийслэлийн “Өргөө” амаржих газарт энэ сарын 21-ний өдөр төрсөн эх эндсэн тухай мэдээллийн дагуу Монгол Улсын шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарын баталсан удирдамжаар Нийслэлийн Өргөө амаржих газрын тусламж, үйлчилгээний нөхцөл, байдлыг үнэлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаа. Тус ажлын хэсгийн үнэлгээний дүнг ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Бат-Эрдэнэ, НЭМГ-ын удирдлага, Өргөө амаржих газрын удирдлагын багт танилцуулав.
Үнэлгээний дүнг үндэслэн дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
Тус эмнэлгийн удирдлагын багт хариуцлага тооцох, эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, эмнэлзүйн удирдамж, заавар, стандарт, дотоод журмыг мөрдөх, хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг НЭМГ-ын дарга Ш.Энхбатад үүрэг болголоо.