Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ЗААВРЫГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО


Эрүүл мэндийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/544 дугаар тушаалаар “Сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай  заавар”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо.

Хурлаар заавар шинэчлэн боловсруулж байгаа ажлын явцыг ХӨСҮТ-ийн СТСА-ны их эмч П.Янжиндулам танилцууллаа. Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд баримтлах бодлогын баримт бичгийг ДЭМБ-ын сүрьеэгийн эмчилгээ хяналтын шинэчилсэн зөвлөмж,  Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/477 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлзүйн заавар, хөтөч боловсруулах журам”-д нийцүүлэн a) Сүрьеэгийн бүртгэл мэдээлэл, тандалтын журам; б) Сүрьеэгийн эмнэл зүйн заавар гэсэн хэлбэрээр тус тус боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах үндэсний зөвлөхөөр НЭМ-ийн магистр Н.Оюунгэрэлийг сонголоо.

Ажлын хэсгийн гишүүд бэлэн болсон байгаа дээрх журам, зааврын төсөлд  2020 оны 12-р сарын 5-ны дотор саналаа өгч, саналыг тусган Ажлын хэсгийн ахлагч Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаад 2020 оны 12-р сарын 14-нд танилцуулахаар  тус тус шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл