Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН СПОРТЫН ТӨРЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ


“Рио-2016” зуны Олимпийн наадам, “Пёнчан-2018” өвлийн Олимпийн наадамд бэлтгэх зорилгоор зуны болон өвлийн спортын төрлөөр Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 254 тоот тушаалаар батлагдсан “Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх журам”-ын дагуу Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.

Сонгон шалгаруулалт явуулах газар, огноо, цаг:
Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн /Спортын төв ордон/ хурлын танхимд 2015 оны 12 дугаар сарын 11-ний 14.00 цагаас болно.

Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх, газар, хугацаа:
Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Үндэсний шигшээ багийн албанд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг дуустал бүртгэж, материалыг хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал:
“Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх журам”-ын 4.3 дугаар зүйлд заасан дараах материалыг бүрдүүлнэ.
-    Нэр дэвшүүлэх тухай холбооны хүсэлт, /шигшээ баг бүрдүүлэх үндэслэл, хүрэх үр дүнг тодорхой дурьдсан байна/
-    Олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны батламж,
-    “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ийн 23 дугаар зүйлд заасан     тайлангийн хувь,
-    Журмын 3.3 дугаар зүйлд заасан бүртгэл мэдээлэл, судалгааны материалууд,
-    Үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, төсөв

Анхааруулга: Сонгон шалгаруулалтад нэр дэвшиж байгаа Спортын холбоод журмын дагуу материалаа шинээр бүрдүүлж өгнө.
-    “Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх журам”-ыг mohs.gov.mn болон sport.gov.mn сайтаас татаж авч дэлгэрэнгүй танилцана уу.
-    Материалын бүрдэлт хангаагүй дутуу байх,
-    Зарласан хугацаанаас хоцорсон тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүйг анхаарна уу.



СОНГОН ШАЛГАРУУЛАХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ
 

Холбоотой мэдээ, мэдээлэл