Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Коронавируст халдвар (COVID-19)-ийн цар тахлын үеийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах нь


Коронавируст халдвар (COVID-19)-ийн цар тахлын үеийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагын бэлэн байдал хариу арга хэмжээг хангуулах сургалтыг нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга, 10 ӨЭМТ-өөс тус бүр 2 их эмч, Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төвийн эмч нийт 22 эмчийг оролцуулан зохион байгууллаа.

Сургалтад улсын хэмжээнд сургагч багшаар бэлтгэгдсэн эмч нар
  1. Коронавируст халдвар(COVID-19)-ын цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого эрх зүйн орчин, салбар дундын хамтын ажиллагаа
  2. Коронавируст халдвар(COVID-19)-ын цар тахлын үеийн халдварын сэргийлэлт хяналт
  3. Коронавируст халдвар(COVID-19)-ын цар тахлын үеийн эмнэлзүй
  4. Коронавируст халдвар(COVID-19)-ын цар тахлын үеийн хүүхдийн тусламж, үйлчилгээ
  5. Коронавируст халдвар(COVID-19)-ын цар тахлын үеийн жирэмсэн, төрөх үеийн оношлогоо, эмчилгээ
  6. Коронавируст халдвар(COVID-19)-ын оношлогоо сэдвээр хичээл заалаа.
 
Сургалтад оролцсон эмч мэргэжилтнүүдэд “Коронавируст халдвар(COVID-19)-тай тэмцэх, сэргийлэх хууль, эрхзүйн эмхэтгэл”, “Коронавируст халдвар (КОВИД-19)” эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан  гарын авлага зэрэг ном товхимолуудыг  албан хэрэгцээнд зориулан тараалаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл