Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Харьяа байгууллагуудын ээлжит хуралдаан болов


     Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр харьяа байгууллагынхаа  удирдлагуудтай уулзаж,  санал хүсэлтийг нь сонсож,  цаг үеийн мэдээлэл хийж хэд хэдэн үүрэг чиглэлийг өглөө.  Төсвийн асуудал хэлэлцэж буй энэ өдрүүдэд  2016 оны төсвийн төслөө  боловсруулснаа батлуулахаар ажиллаж байна. Ирэх оны төсөвт эмийн төсвийг бууруулалгүй нэмэгдүүлсэн ч урсгал зардал, шинэ хөрөнгө оруулалтын төсөв буурч байгаа. Мөн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хэд хэдэн реформын  шинжтэй  хуулийн төслүүдийг  өргөн барьснаар  байнгын хороогоор дэмжигдэж, УИХ-ын нэгдсэн чуулганд оруулахаар хүлээгдэж байна. Эдгээр хуулиуд батлагдан  гарснаар эмийн  чанар,  аюулгүй байдал, зохистой хэрэглээ төлөвшиж  эмийн хангамж хүртээмж  сайжирхад  чухал  үүрэг гүйцэтгэнэ гэдгийг сайд мэдээллийнхээ эхэнд хэллээ.

      Цаг үеийн шинжтэй сайдын хэд хэдэн албан даалгаваруудыг гаргаж та бүгдэд хүргэсэн биелэлтэд анхаарч ажиллах, мөн улирлын чанартай томуу, томуу төст өвчин болоод халдварт өвчний тархалтын дэгдэлтийн үе эхэлж  буйтай  холбогдуулан  тодорхой төлөвлөгөө гарган урьдчилан тандалтын судалгаа хийж  мэргэжил арга зүйгээр хангаж, тусгай мэргэжлийн ортой төвүүдэд байнгын бэлэн байдалд ажиллах хэрэгтэй.  Учир нь улаанбурхан өвчний дэгдэлтийн дараа цэврүүт  тууралт, меникок  гарах эрсдэл өндөр гэсэн судалгаа байна. Тиймээс олон нийтэд хандсан энэ төрлийн сургалт сурталчилгааг түлхүү хийх хэрэгтэй гэсэн юм.

         Мөн эмнэлгийн удирдлагуудад хандаж зайлшгүй ажлаас бусад гадаад томилолтоо багасгахыг анхааруулаад, эхний хагас жилийн ажлыг хэдий дүгнэсэн ч удахгүй жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэгдэнэ тиймээс хэдэн хэдэн асуудалд анхаарч ажиллааарай гэсэн юм. ЗГХЭГ-аас Хяналт, шинжилгээ үнэлгээний  журам шинэчлэгдсэн учраас үнэлгээний ажил орон нутгаас  эхэлж байгаа, хамгийн сүүлд нийслэлээр дуусгавар болно. Байгууллгага бүр шилэн дансаа хөтлөх,  мэдээллийг  цахим болон цаасан хэлбэрээр  хуудас бүрт нь гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулж заасан хугацаандаа багтааж явуулна.  Эмнэлгийн удирдлагууд өөр өөрсдийн ажлаа танилцуулаад өвөлжилтийн бэлтгэлээ хангаж, эмийн төсөв хүндэрч одоогоор ноцтой тулгамдсан асуудал  байхгүй эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлж, өвчлөл өмнөх жилийн дундажтай харьцуулахад хэвийн  байгааг  мэдээлсэн юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл