Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

НЯНГИЙН ЭСРЭГ ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЭХ, НЯНГИЙН ТЭСВЭРЖИЛТЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ” СУРГАЛТЫГ ОРОН НУТАГТ БОЛЛОО


Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл  мэндийн сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А/191, А/64 тоот тушаалаар баталсан “Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд “Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, нянгийн тэсвэржилтээс сэргийлэх нь” багц цагийн сургалтыг АШУҮИС-ийн Эмзүйн сургуультай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтанд нийт 150 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачлага, ХААН Банк Сангийн дэмжлэг, санхүүжилтээр 3 дахь жилдээ хэрэгжиж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг баруун бүсийн 3 аймагт зохион байгуулж байгаатай уялдуулан тус аймгуудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдийн дунд “Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, нянгийн тэсвэржилтээс сэргийлэх нь” сургалтыг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл